2017/11/12

Намар


  

Намуухан, нарлаг, намрын сайхан өдөр байлаа.

Навчис нь шарласан мод найгас хийн мэндлээд байх шиг, нааш ир гэж дуудаад байх шиг, намайг хар даа гэж шивнээд байх шиг, нар шиг байна уу гэж асуугаад байх шиг...

2017/08/03

Дело было вечером...


Дела, дела, дела...
Сделать то, сделать это, успеть то, успеть это...
Одному позвонить, другому написать, третьему ответить, четвертому объяснить, с пятым объясниться, с шестым разъясниться...

“Дело было вечером, делать было нечего...” – завидую тем, кто может такое про себя сказать. А если кто вместо “вечера" скажет "целый день”, то как я понимаю, за такое в нашем веке можно дать в зуб или в лоб (и вся просвещенная общественность мысленно будет на вашей стороне), или хотя бы сказать “Ну-ка, брысь с планеты в свою альтернативную реальность”.

И не надо мне про тайм-менеджмент и прочую ересь. Тайм-менеджмент придумали те, кто придумал факсы, мобильные телефоны, копировальные машины и компьютеры, чтобы мы больше успевали за меньшее время, для того чтобы у нас времени больше для отдыха оставалось. Не, ну какова логика, а?

Уфф... ну ладно, пар выпущен, пойду послушаю кого-нибудь... да хотя бы Вайкуле, кажется, она что-то про деловую женщину пела, хотя помнится, песня была дурацкая. Ну или Литвиненко, она тоже, кажется, что-то про дела напевала.



2017/04/30

Ведь дело к маю...




Не заметила, как прошли зима и весна. Как там сказал поэт – мы живем под собою не чуя страны? Я кажется последний год провела не чуя ничего: ни под собою, ни над собою, ни вообще вокруг. Оглянулась, опомнилась, вот те на – осень ушла, зима прошла, сакура отцвела и скоро на носу Золотая неделя.

Очень хочется свалить все с больной головы на здоровую и сказать: "Это, вообще-то не я. Это, знаете ли, жизнь меня завертела, закружила, а попутно замотала, заплутала и как следует запутала ... ну и вот, до сих пор стараюсь выпутаться". Но к сожалению, не получится – прекрасно понимаю, что сама должна крутить и вертеть своей жизнью. А если опустила поводья, позволив лошади брести куда угодно, то не надо пенять на нее, что вдруг очутилась не там, где хотелось бы.

Ну да ладно, что прошло то прошло – как с белых яблонь дым, как сказал другой поэт. Надеюсь оглянуться, отряхнуться и хорошенько оглядеться во время недельного отпуска. Авось, лето у меня будет нормальное, а не сумашедше-занято-заваленно-загруженное работой и всем чем только можно.

  - Все это надо перешить, - 
  сказал портной, - ведь дело к маю. 
  -Все это надо пережить- 
  сказала я, - я понимаю. 

  Белла Ахмадулина

2017/04/23

2017/02/21

Хэрэв өвлийн шөнөөр аянчин




Номын дэлгүүр орж гялс товлосон номоо аваад гаръя гэтэл... нэг мэдсэн бүхэл бүтэн хоёр цагийг тэнд өнгөрөөчихсөн байх юм. Хоёр цаг бүү хэл хорин минут ч саатах санаа байгаагүй юм уг нь... Юу болоод өнгөрснийг Италийн нэрт зохиолч Итало Кальвиногийн “Хэрэв өвлийн шөнөөр аянчин” номын эхэн хэсгээс уншина уу? Энд тэнд отож байгаад, нуугдаж байгаад, гэнэдүүлж байгаад, секси харагдаж гэнэтийн сонирхол төрүүлж байгаад авахуулчих санаатай тоо тоймгүй олон номын атакийг хариулж хараахан сураагүй л байна...

Итало Кальвино: "Хэрэв өвлийн шөнөөр аянчин" романы эхэн хэсгээс
Орчуулга: Сүрэн (итали хэлнээс)

...Чи сониноос хэдэн жил шинэ ном бичээгүй Итало Кальвиногийн “Хэрэв өвлийн шөнөөр аянчин” роман хэвлэгдсэнийг мэдээд номын дэлгүүр орж худалдаж авав. Зөв хө.

Дэлгүүрийн цонхны үзүүлэнгээс хэрэгтэй номынхоо хавтсыг шуудхан олж харав. Чи хараагаа даган дэлгүүрт орж Хэзээ Ч Уншиж Байгаагүй Номуудын нягт хаалтын хажуугаар өнгөрөв. Тэд чамайг айлган сүрдүүлье гэмээн лангуу, тавиур дээрээс дүнсийн харцгаана. Гэхдээ чи тэдний сүрдүүлгэд автаж болохгүй. Учир нь номын өргөн чөлөөнөө Уншихгүй Байсан Ч Болох Ном, Уншихаас Бусад Зорилгоор Хэвлэгдсэн Ном, Бичигдэхээсээ Өмнө Уншигдсан Номын Бүлэгт Харъяалагддаг Учир Эхний Хуудсыг Эргүүлэхээсээ Өмнө Уншчихсан Номууд хэдэн бээр талбай эзэлдгийг чи хэдийнээ мэднэ. Ийнхүү хаалт хамгаалалтын гаднах бүсийг амжилттай давах боловч Олон Амьдралтай Бол Дуртайяа Унших Боловч Даанч Харамсалтай Нь Амьдралын Чинь Хоног Тоо Тоотой Номуудын явган цэрэг чам руу дайрна. Огцом маневр хийж тэднийг тойрч гараад чи,

Унших Бодолтой Ч Өөр Ном Түрүүлж Унших Ёстой Ном,
Худалдаж Авахаа Үнэ Нь Бууртал Хойшлуулж Болох Хэт Үнэтэй Ном,
Мөн Адил Шалтгаанаар Халаасны Хэвлэлт Гарахыг Хүлээж Болох Ном,
Хэн Нэгнээс Зээлж Болох Ном,
Хүн Болгон Уншсан Учир Өөрийгөө Ч Уншсанд Тооцож Болох Номын эгнээнүүдийн яг гол дунд ороод явчихна. Тэдний дайралтын хариулсаар,

Аль Эртнээс Уншихыг Төлөвлөж Байсан Номууд,
Олж Чадахгүй Хэдэн Жил Хайж Байсан Номууд,
Одоо Хийж Буй Ажилтай Холбоотой Номууд,
Хэрэг Болсон Үед Гар Доор Байвал Зүгээр Номууд,
Магадгүй Зун Хүртэл Уншихаа Хойшлуулж Болох Номууд,
Номынхоо Тавиур Дээр Бусад Номтой Зэрэгцүүлж Тавимаар Номууд,
Зөвтгөх Шалтгаангүй Боловч Гэнэтийн Хүчтэй Сонирхол Төрүүлэх Номууд бүгсэн хэрэм цайзын цамхгийн доор очно.

Одоо чи тэр олон байлдагчдын хүчийг цөөрүүлж чадлаа. Тэдний тоо хэдий их хэвээр ч гэлээ ямар чиг л байсан тоологдохоор болжээ. Гэвч Аль Дээр Уншсан Боловч Дахиж Унших Цаг Нь Ирсэн Номууд, Удаан Хугацаанд Уншсан Дүр Эсгэж Байсан Бөгөөд Үнэхээр Унших Цаг нь Болсон Номууд отож байгаад үе үе дайрч энэхүү түр намжсан байдлыг эвдэнэ.

Чи огцом зигзаг хийж тэр олон цохилт, дайралтаас бултах боловч Сэдэв Эсвэл Зохиолч Нь Сонирхол Татах Шинэ Номын цайз мөргөөд зогсчихно. Гэвч энэ цайзын хамгаалагчдыг Шинэ Бус (чиний хувьд эсвэл ерөнхийд нь) Зохиолчийн Эсвэл Сэдвийн Тухай Шинэ Ном, Огт Мэдэхгүй (ямар ч байсан чиний хувьд) Зохиолчийн Эсвэл Сэдвийн Тухай Шинэ Ном гэсэн хоёр бүлэгт хуваасны дараа шинэ хийгээд шинэ бусыг хүсэмжлэх хэрэгцээндээ үндэслэн (шинийг шинэ бусаас хайж, шинэ бусыг шинээс хайна) өөрт хэр хэрэгтэйг тодорхойлсноор эгнээнд нь нүх гаргаж болно.

Өөрөөр хэлбэл дэлгүүрийн лангуу, тавиур дээр байгаа олон номыг хальт хараад чи шинээр хэвлэгдсэн “Хэрэв өвлийн шөнөөр аянчин” номоос нэгийг аваад эзэн нь болох бүрэн эрхээ тогтоохоор касс дээр очлоо...